Thursday, 6 May 2010

Ëåêö 1

2010 оны 1 сарын 28 Лекц №1
MS Access
1.Өгөгдлийн санг үүсгэх
-Эхлээд Access программыг ачаална
-File-New-Blank Database сонголтыг хийнэ
1.Table object
Database цонхны обьектуудын жагсаалтаас table обьектыг сонгон new хэрэгслийг дарахад table үүсгэх 5-н арга бүхий цонх нээгдэнэ. Үүнд

- Datasheet view
Бэлэн хүснэгтэнд өгөгдөл оруулна
- Design view
Table-ийн бүтцийг тодорхойлно
-Table wizard
Бэлэн загвар ашиглан Table үүсгэнэ
-Import table
Бусад өгөгдлийн сангийн File-с өгөгдлийг оруулж ирэх замаар table үүсгэнэ
-Link table
Бусад өгөгдлийн сангийн file-тай холбох замаар Table үүсгэнэ

Design view сонголтоор table-ийн бүтцийг тодорхойл. Ингэхийн тулд талбарын нэрийг бичиж өгнө.Field name хэсэгт хийнэ. Тухайн талбарт ямар өгөгдөл оруулхаас хамаарч Datatype хэсэгт талбарын өгөгдлийн төрлийг тодорхойлно.
Field Properties хэсэгт талбар тус бүртээ холбоотой тодорхойлно.
Fieldsize
Энэ хэсэгт талбарын утгын хэмжээ авах утгын хязгаарыг тодорхойлно. Текст төрлийн талбарыг тодорхойдохдоо хичнээн тэмдэгт оруулахдаа шууд бичиж өгнө.
Number төрлийн хувьд тоон өгөгдлийн янз бүрийн хэмжээг тодорхойлж болно.
-Format
Энэ нь талбарын өгөгдлүүдийн гарах хэлбэрийг тодорхойлно. Ямар төрлийн талбар сонгосноос шалтгаалан өөр байна.
Datatype
Text-тэмдэгтүүд
Number-тоон
Memo-Хэд хэдэн үг өгүүлбэр
Date/time- Он сар өдрийн мэдээлэл
Currency-Мөнгөн илэрхийлэх
Autonumber- Автоматаар дугаарлах
Yes/no- Тийм үгүй гэсэн логик өгөгдлүүд
Ole object- Зураг график гэх мэт
Hyperlink- Хаягуудыг авна
Look up wizard- Жагсаалт

Input mask


Талбарын утгын гараас оруулахад ямар хэлбэрээр гарахыг тодорхойлно.
Caption- Энэ хэсэгт идэвхтэй байгаа гачиг эсвэл, хүснэгтийн толгойн гарчигыг өгнө. Энэ нүдийг хоосон орхивол хүснэгтийн толгойд талбарын нэр гарна.
Default value-
Энэ хэсэгт Table-д шинээр бичлэг оруулахад идэвхтэй байгаа талбарт авах анхны утгыг бичиж өгнө.
Тухайн нэр талбарын хувьд default value 18 гэвэл талбарт авах анхны утга 18 байна.

Validation rule

Тухайн талбарт орох өгөгдөл ямар нөхцөлийг хангасан байхийг тодорхойлно.

Validation text

Энэ хэсэгт тодорхойлсон нөхцөлийг зөрчвөл хэрэглэгчид өгөх сануулга, зөвлөгөө алдааны мэдээллийг бичиж өгнө.

Indexed

Тухайн сонгосон талбарыг Indexлэх эсэхийг тодорхойлсон.

Required

Тухайн сонгосон талбарт утга оруулах эсэхийг тодорхойлно.

Look up

Энэ хэсэгт тухайн талбарын өгөгдлийг оруулах хэлбэрийг сонгоно. Тухайн Yes/No төрлийн өгөгдлийг text box-Д гараас тийм үгүй гэсэн сонголт хийх үү?
Check box-д тийм үгүй гэсэн сонголт хиих үү?
List box Combo box ашиглан жагсаалт үүсгэн тийм үгүй гэсэн утгаас авах гэх мэтчилэн тухайн талбарт өгөгдөл хэрхэн оруулах вэ гэдгийг тодорхойлж болно.
Table-ийн бүтцийг өөрчлөх

Table-ээ сонгоод өгөгдлийн сангийн цонхны Design хэрэгслийг дарна.

Талбар нэмэх

Курсор байрлаж байгаа талбарын урд шинэ талбар нэмэгдэж ордог.

Insert – Rows командыг ашиглана.

Талбар устгах

Устгах талбараа идэвхжүүлээд Edit – Delete Rows

Талбарын нэрийг өөрчлөх

Тухайн талбарын нэр дээр курсорыг байрлуулна. Нэрийг гараас өөрчилнө.

1 Table дэх талбарын нэр давхардаж болохгүй

No comments:

Post a Comment